
Ажиглалтын мэдээ > Цаг агаарын мэдээ
Шинэчлэгдсэн: 2021-03-01 08:28:28
7 хоногийн тойм
2021 оны 02 дугаар сарын 22-ны 08 цагаас 03 дугаар сарын 01-ний 08 цаг хүртэлх 7 хоногийн цаг агаарын тойм
Хур тунадас: 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, 25-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 27-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр 0.0-6.0 мм цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Говь-Алтайн Баян-Уулд 6.0 мм, Алтайд 5.0 мм, Өмнөговийн Ханбогдод 5.0 мм, Өвөрхангайн Хархоринд 4.4 мм, Завханы Улиастай, Ховдын Алтайд 4.0 мм, Баян-Өлгийн Даянд 3.5 мм, Говь-Алтайн Жаргалант 3.4 мм, Өвөрхангайн Баят-Өлзий 3.2 мм, бусад хэсгээр 0.0-3.0 мм цас орсон байна.
Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Завхан, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх нутаг, Баян-Өлгий, Архангайн баруун хэсэг, Увс, Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Булганы хойд хэсэг, Ховд, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн зүүн хэсгээр 1-20 см зузаан цасан бүрхүүлтэй байна. Үүнээс хамгийн их нь Сэлэнгийн Бугант, Хөвсгөлийн Цагааннуурт 20 см, Сэлэнгийн Хүдэрт 19 см, Завханы Баян-Уул, Увсын Давст, Сүхбаатарын Асгатад 15 см, Завханы Цагаанчулуут, Тэсд 14 см, бусад хэсгээр 1-13 см зузаан цасан бүрхүүлтэй байна.
Агаарын хамгийн их температур: 22-ноос 25-ныг хүртэл ихэнх нутгаар дулаарч Увс нуурын хотгороор -10...-15 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Орхон, Сэлэнгэ, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -1...-6 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутаг болон цас багатай, энгэр ээвэр газраар +9...+17 градус, бусад нутгаар +8....0 градус байв. 26-наас ихэнх нутгаар хүйтэрсэн байна.
Агаарын хамгийн бага температур: Хугацааны эхээр ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байж Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Байдраг голын хөндийгөөр 28-33 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Хараа, Туул, Тэpэлж, Xэpлэн, Улз, Халх голын хөндийгөөр -20...-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар -1...-10 градус, бусад нутгаар -11...-19 градус, хугацааны сүүлчээр хүйтний эрч бага зэрэг чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр -33...-38 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангийн тал нутгаар -27...-32 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай, энгэр ээвэр газраар -11...-16 градус, бусад нутгаар -18...-23 градус байв.
Cалхи: Хугацааны эхээр секундэд 7-12 метр, 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хагаст секундэд 15-17 метр, түр зуур секундэд 20-28 метр хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурсан байна.
Улаанбаатар хот орчмоор: 25, 26-нд 0.2-1.0 мм цас орсон. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 25, 26-нд зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүссэн байна. Хугацааны эхээр шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -17...-22 градус, бусад хэсгээр -13...-16 градус, өдөртөө -1...+5 градус, хугацааны сүүлээр хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -25...-27 градус, бусад хэсгээр -19...-21 градус, өдөртөө -9...-11 градус байв.
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
Урьдчилан Мэдээлэх Хэлтэс

Онцлох мэдээ
8 цаг



0 м/с


ӨНӨӨДӨР - 2021/03/06



6 м/с


Шинэ мэдээ

